Миний дуртай Хачинохе モンゴル

Монгол Сүхээнээ
モンゴル スヘーネーさん

 Би Монгол улсаас Хачинохе хотод ирээд 1 жил 6 сар болж байна.Шинэ амьдралаар
дамжуулан олон олон шинэ мэдлэгийг суралцангаа өөр орны соёл болон ёс заншлыг
биеэрээ мэдэрч үзээд үнэхээр сайхан санагдаж байна.Нарита онгоцны буудал дээр
буугаад,нийслэл Токио руу очиход яг л өөр ертөнцийг харсан юм шиг сэтгэгдэл
төрж,гайхалтай сэтгэл хөдлөлийг мэдэрсэн.

 Монгол улсад барилга байшин бүтээхдээ голдуу цемент болон тоосго ашиглагддаг
учраас ой мод төдийлөн харж чаддаггүй байсан ч,Хачинохе хот нь ой мод ихтэйгээс гадна
сайхан байгальтайг хараад үнэхээр их алмайрсан.Ялангуяа Аомори мужийн алим дэлхий
дээрх хамгийн амттай нь гэж бодож байна.Хачинохе хот амар амгалан,баялаг газар учраас
урт хугацаанд амьдрахад нэлээд тохиромжтой юм.

(画像提供者:カルロス セケーラさん)
(画像提供者:カルロス セケーラさん)

 Хачинохе хотод Танэсаши далайн эрэг болон Кабушима хийд зэрэг олон алдартай
газрууд байдаг.
Миний очих хамгийн дуртай газар бол Хакүсандай цэцэрлэгт хүрээлэн юм.Хавар болон
зуны дулаахан цэлмэг өдөр,өөрт ямар нэгэн шийдэж чадахгүй асуудал байгаа үед би энэ
цэцэрлэгт алхах зуураа, асуудлаа бодонгоо, жаахан хүүхдүүдийн инээдийг сонсох хамгийн
сайхан санагддаг.Хавар Сакура цэцэглэх цагаар гэр бүл болон найзтайгаа алхмаар үедээ
энэ цэцэрлэгт ирэхийг санал болгомоор байна.

(画像提供者:カルロス セケーラさん)

 Миний өсөж төрсөн Монгол улс нь олон үзэсгэлэнтэй газартай,урд хэсгээрээ өргөн уудам
говьтой,хойд хэсэгтээ номин ногоон тал нутагтай ч ,өвлийн улиралд -30 градус хүртэл
хүйтэрдэг хэцүү уур амьсгалтай.Япон улс Монголоос харьцангуй дулаахан ч,Аомори муж
нь улсынхаа хэмжээнд нэлээд хүйтэн газар бөгөөд маш их цас ордог.Бусад хүмүүст
Аомори муж нь цас их унадаг гэсэн төсөөлөл байдаг ч,Хачинохе хотын хувьд харьцангуй
цас багатай мөн цас цэвэрлэх систэм сайтай учраас санаа зовох асуудал тийм ч байхгүй.

 Одоогийн Монгол улс нь хөгжиж буй улс учраас хөл хөдөлгөөн ихтэй,өдөр бүр завгүй
амьдралыг өнгөрүүлдэг гэж санагддаг байсан ч,энэ нь Японтой харьцуулах хэмжээний
зүйл байгаагүй.Би энэ жил Токиод нэг сарын хугацаанд амьдрангаа олон олон газруудыг
үзэж,янз бүрийн техникүүдийг хараад үнэхээр их гайхсан.Өөрийн минь хувьд Японы тухай
төсөөлөл аниме болон манга төдий байсан ч,дайны дараачаас эхлүүлээд одоог хүртэл бүх
хүчээрээ ажиллаж гайхалтай технологиудыг бүтээж буй Япончуудаар маш их
бахархсан.Япон бол таатай мэдрэмжүүдээр бялхсан үзэсгэлэнтэй орон бөгөөд он удаан
жилийн соёл ёс заншил болон эелдэг харилцааг үгээр илэрхийлэшгүй гайхамшигтай зүйл
юм.

 Хачинохед ирээд гэр бүл болон хөх тэнгэрээ их санаж байна.Шөнө тэнгэр бүхэлдээ тод
өнгөтэй болоод олон олон одод дээр гялтганан харагддаг.Тэнгэрт торох зүйл байхгүй
учраас,яг л сансар огторгуйн төв хэсэгт зогсоод шөнийн оддыг өөр лүү гээ шингээж байгаа
мэт мэдрэмж төрдөг.Хэрвээ боломж олдвол Япончуудад ч гэсэн тэр гайхамшгийг
харуулмаар байна.

【日本語概要】

私の好きな八戸市

モンゴル スヘーネーさん

私はモンゴルから八戸市に来て1年半経ちました。新しい生活を通して色々な知識を学びながら、他の国の文化や伝統などを体験できることは本当に楽しいです。成田空港で飛行機を降り、首都の東京へ行った時、まるで違う世界を見たような気持ちになり、不思議な感動を覚えました。

 モンゴルでは建物などにコンクリートやレンガなどが主に使用されており、森をあまり見ることができませんが、八戸市は森林が多く、自然も綺麗なので初めて来た時とても驚きました。特に青森のりんごの美味しさは世界で一番だと思います。また、八戸市は静かで、豊かな場所なので長い期間住むのに非常に快適です。

 八戸市内では種差海岸や蕪島神社など様々な有名なところがあります。私の一番好きな場所は白山台公園です。春と夏の天気が良い日に、自分に何か解決できないことある時、その公園を散歩し、問題を考えながら子供たちの笑い声を聞くのは最高です。春、桜が咲いた頃に家族や友人と一緒に散歩したい時、その公園をおすすめします。

 私の生まれ育ったモンゴルは美しい自然が多く、南部に広大なゴビ砂漠をもち、北部一帯は広い緑豊かな草原 ですが、冬は-30度まで気温が下がる厳しい環境下にあります。日本はモンゴルに比べて暖かい国ですが、青森県は国内でかなり寒い場所で雪が多いと思いました。他のところの人々にとって雪深いイメージの青森県ですが、八戸市の場合、積雪はほとんどなく、除雪体制が整備されていることから、積雪による心配はありません。

 現在モンゴルは発展中の国で首都のウランバートルは賑やかで、毎日忙しい生活をしているような感じがしていましたが、それは日本の生活とは比べものになりませんでした。私は今年東京に一ヶ月ぐらい住み、様々な場所を見学し、色々な機械を見てびっくりしました。自分の日本に対する最初の印象は、アニメと漫画だけでしたが、戦後から今まで熱心に働き続けて、素晴らしい技術を作っている日本人を誇りに思いました。日本は清潔感にあふれる美しい国で、奥深い独自の伝統文化と国民の礼儀正しさは言葉で言い表せられないほど素晴らしいものです。

 八戸市に来てから思い出しているものは家族と青い空です。夜は空全体が深い青い色になり、たくさんの星が天に輝きま す。空はさえぎるものがないので、まるで人が宇宙の中心に立って、全身に夜空の星を浴びる様 な感じがします。もし機会があれば、この素晴らしさを日本の皆にも一度体験して頂きたいと思います。

2023年2月掲載